Ямар ч дайны түүхэнд, аль ч гүрэн улсад, засгийн газрын төмөр хөшигний цаана, тулалдаж явдаг сүүдрийн дайчид олон бий билээ. Яг л тэдний нэг нь болсон олон олон баатарлаг дайчидыг, зоригт эрсийг виртуаль ертөнцөд амилуулж, тэдний туулсан тамын гэмээр замналыг, тэдний байгуулсан баатарлаг гавъяаны хамтаар дурсамж, дурдатгалтай нь, түүх, намтартай нь хамт бидний зүрхэнд хадахыг Treyarch-ийн авъяаслаг залуус хүссэн байна.
Black Op гэдэг нь “Black Operation” буюу хөрвүүлбэл “Хар Ажиллагаа” гэсэн үг юм. Ops-ийн хувьд s нь бол олон тоог зааж байнашүүдээ. Армийнхны хувьд “Хар Ажиллагаа” нь XXX буюу туйлын нууц даалгавруудыг ийнхүү нэрлэх ажээ. Асар өндөр түвшинд бэлтгэгдсэн, хүзүүнд нь хутга тулгасан ч яг л партизанууд шиг гүрийж, жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон эрчүүдийг энэхүү нууц ажиллагаануудад томилдог юм. Тиймээ Treyarch-ийнхан уг тоглоомыг MW2-ыг давж гарахын тулд хийсэн нь тодорхой. Shooter-үүдийн хувьд өнгөрсөн хоёрдугаар дайны түүхийг ахин дахин давтаж хийсэн тоглоомуудаас залхаж, энэ бүхнээс илүүтэй орчин үеийн техник технологи, тэр дундаа илүү реалистик орчныг,дүр зураглалыг тусгасан тоглоомруу татагдах болсон билээ. Call of Duty-ийн хувьд Modern Warfare анги нь гарч их тэсрэлтийг хийсэн бол үүний дараа мөнөөх л хоёрдугаар дайны сэдэврүүгээ буцан орж Treyarch-ийн хийсэн World at War гарсан нь gamer-үүдийн урмыг нилээд хугалсан байх л даа. Гэхдээ миний хувьд World at War үнэхээр гайхалтай болсон шүү. Ингээд Treyarch-ийнхан байр байдлыг соргогоор мэдэрч дараагийн ангиа хийхдээ урьд урьдын Call of Duty-ийн цувралуудын дунд үзэгдэж харагдаж байгаагүй цоо шинэ уур амьсгалыг оруулж өгсөн байна.
Mediafire Share Links
[Password= dlgames4free.blogspot.com]

No comments:
Post a Comment