Манай блогоор зочлож байгаа танд маш их баярлалаа. Хэрвээ та видео тоглоом сонирхдог бол яг зөв газраа байна гэж хэлмээр байна. Энд сүүлийн үеийн гайхамшигт дуу дүрслэл болсон тоглоомноос эхлүүлээд хуучны хит, хүүхэд багацуулд зориулсан жижиг тоглоом бүгд бий шүү. Эндээс та ямар ч алдаагүй бүрэн бүтэн хувибар болон шахсан хувилбарын тоглоомыг монгол тайлбартайгаар хүлээн авах юм. Заа тэгээд танд амжилт хүсье!!!

Friday, February 25, 2011

[MF] Dead Space 2

Dead Space 2-ийн тоглолтын хувьд мөн л урьдын анги шиг Third Person Shooter (Тоглогч та удирдаж буй виртуаль дүрээ 3-р биеэс буюу эргэн тойрон 360 градусаар өнцгөөр харах боломжтой гэсэн үг, яг GTA шиг) болон Survival Horror (Survival Horror -ийн хувьд Аймшигийн зохиол + Action Adventure = Survival Horror болох юм) тоглолттой гарч байгаа юм. Мөн Visceral Games-ийн гүйцэтгэх продюссерийн мэдэгдсэнээр Dead Space 2 нь өмнөх ангиасаа хамаагүй илүү урт болох гэнээ. Түүнчлэн зохиолын хувьд гол дүрийн баатар Isaac Clarke маань урьд урьдынхаас илүү адал явдалтай, урьд урьдынхаас илүү аймшигтай харийн организмуудтай учирах ажээ. Өмнөх ангийнхаа үйл явдлаас нэг жилийн дараа буюу үйл явдал нь 2417 онд өрнөх юм. Гол дүрийн хувьд өнөөх аймшиггүй зоригт Isaac Clarke маань байх болно. Ёстой л нэг тоглож үзсэн юм шиг бурж байнадаа хэхэ, үнэнийг хэлэхэд айгаад Dead Space-г одоо хир нь тоглоогүй л явна. Таарсан хүн болгон л Dead Space-ийг эхлүүлэв үү үгүй юу өмдөндөө дусаах нь холгүй юм болоод сүйд болцгоосон гэдэгийн. Ингээд Isaac Clarke маань Санчир гаригийн тойрог замд байх “The Sprawl” буюу “Тэлэлт” гэх сансрын бааз дээр хүрч очидог юм байнаа, засгийн газрын даалгавраар. Гэтэл тэнд нь аймшигт тахал гарч, энд тэндгүй үхэл ноёрхож, хүмүүсийн нүд бүлт бүлт үсрээд л … нэг тиймэрхүү.
                                                               Mediafire Share Links
                                                       [pass: www.gamehousevn.com]

No comments:

Post a Comment