Манай блогоор зочлож байгаа танд маш их баярлалаа. Хэрвээ та видео тоглоом сонирхдог бол яг зөв газраа байна гэж хэлмээр байна. Энд сүүлийн үеийн гайхамшигт дуу дүрслэл болсон тоглоомноос эхлүүлээд хуучны хит, хүүхэд багацуулд зориулсан жижиг тоглоом бүгд бий шүү. Эндээс та ямар ч алдаагүй бүрэн бүтэн хувибар болон шахсан хувилбарын тоглоомыг монгол тайлбартайгаар хүлээн авах юм. Заа тэгээд танд амжилт хүсье!!!

Saturday, February 26, 2011

[MF] FallOut New Vegas

Хэдий Fallout 3-аас хойш маш олон DLC болон Expansion Pack-ууд гарсан ч гэлээ энэхүү анги нь цоо шинэ бүхэл бүтэн нэгэн цогц ертөнц байх болно. Өөрөөр хэлбэл Fallout New Vegas нь тусдаа бие даасан хийгээд бүрэн хэмжээний шинэ анги юм. Ийнхүү домогт Fallout-ын гайхамшигтай энэ ангийг GaMeZ-ийн хамт олноос уншигч та бүхэндээ зориулан хүргэж байна. Аан тийм мөн энэхүү тоглоомыг тоглох боломжийг олгосон Шервудын биш Виртуал ертөнцийн Робин Гудуудэд талархал илэрхийлье. Ингээд хар дарсан зүүдний биелсэн талбар болсон эл хуль хийгээд аюул ослоор, адал явдлаар дүүрэн Fallout-ын ертөнцөөр ахиад нэг удаа аялахад бэлэн үү…Гэвч энэ удаагийн аялал урьд урьдынхаасаа илүүтэй хөгжилтэй басхүү сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна…
Уг анги нь Fallout 3-тайгаа нэг их холбоогүй байх агаад харин Fallout 1 болон 2-ийн нь үргэлжлэл байх гэнэ. Тоглолтын хувьд Невада мужийн цөлөрхөг газраар их явах тул жаахан western, country хэв маягтай байх болно. Яг л орчин үеийн зэрлэг өрнөдөд очсон мэт сэтгэгдлийг танд түрүүлэх нь лавтай. Мөн зугаан цэнгээний их хотод тоглолтын нилээдгүй хэсэг өрнөх тул элдвийн зугаатай хийгээд сонирхолтой зүйлсээр туйлын баялаг байх болно. Бас хөдөө нутгийн хэрмэл дээрэмчид, тосгоны оршин суугчид болоод супер мутантууд болоод бусад мутацилагдсан араатнууд, гоулчууд, роботууд, садистууд, мафиуд гэдэг маш олон зүйлс нэмэгдсэн байгаа. Өмнөх анги дээрээ гардаг шиг V.A.T.S -ийг ашиглан дайснаа хараалах агаад яг л хуучин шигээ Карма буюу Үйлийн Үрийн систем нь хэвээр хадгалагджээ. Мөн өөрийн гэсэн дагуулуудтай болох агаад тэднийг тушаал өгөн удирдах боломжтой юм. Зэвсгийн хувьд маш өргөн сонголттой бөгөөд буундаа дуран суурилуулах, тайрах, томсгох гээд маш өргөн боломжуудтай болсон гэнэ шүү. За тэгээд асар олон, хэдэн зуун сонирхолтой учралууд, дайснууд, адал явдлууд, даалгаврууд байгаа нь ойлгомжтой.
                                                             Mediafire Share Links
                                               [Passowrd = dlgames4free.blogspot.com]

No comments:

Post a Comment