Манай блогоор зочлож байгаа танд маш их баярлалаа. Хэрвээ та видео тоглоом сонирхдог бол яг зөв газраа байна гэж хэлмээр байна. Энд сүүлийн үеийн гайхамшигт дуу дүрслэл болсон тоглоомноос эхлүүлээд хуучны хит, хүүхэд багацуулд зориулсан жижиг тоглоом бүгд бий шүү. Эндээс та ямар ч алдаагүй бүрэн бүтэн хувибар болон шахсан хувилбарын тоглоомыг монгол тайлбартайгаар хүлээн авах юм. Заа тэгээд танд амжилт хүсье!!!

Monday, February 28, 2011

PC дээрээ хэрхэн Playstation тоглоом тоглох вэ?

pSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ажиллуулахад маш төвөгтэй, зөндөө тохиргоотой юм байна лээ. Харин pSX бол зөвхөн гарны товчлуурын тохиргоог хийчихэд л шууд тоглож болно. Ингээд emulator-аа ашиглаад хуучны гоё гоё тоглоомуудыг тоглоод байж дээ.
Download
pSX_1_13.zip 1.04 Mb

Emulator-ыг ажиллуулахдаа:
1. Татаж аваад архивыг задална.
2. psxfin.exe файлыг ажиллуулж emulator-ыг эхлүүлнэ.
3. Хэрвээ CD image-ээр тоглох бол File -> Insert CD image сонгоод тоглоомын CD-ний image-ийг зааж өгнө.

Аа бас тоглоом байхгүй байх гэж бодоод өөрийн хамгийн дуртай Team Buddies гэдэг тоглоомыг давхар орууллаа. Татаж аваад Emulator дээрээ суулгаад тоглоод үзээрэй.
Team_Buddies.bin

Эмулаторыг ажиллуулахдаа:

1. Татсан архив доторх хавтсыг хатуу диск рүүгээ хуулна.
2. Татсан Team_Buddies.zip архив доторх Team_Buddies.bin файлыг өөрийн хатуу диск рүүгээ хуулна.
3. Хуулсан pSX_1_13 хавтас дотроос psxfin.exe файлыг ажиллуулж эмулаторыг эхлүүлнэ.
4. Цэснээс File -> Insert CD Image сонголтоор орно.
 5. Эндээс Team_Buddies.bin файлыг зааж өгч Open дараад тоглоомоо эхлүүлээрэй
6. Ингээд л тоглоод байж дээ.
Бас гарныхаа тохиргоог Configuration дотроос өөртөө тохируулаад тоглоорой.
F1-F10 товч дээр Quick Save болон Quick Load функцүүд байгаа учраас Memory Card бараг хэрэггүй.

No comments:

Post a Comment