Танилцуулга: Mortred-ийн цус нэгтэн, урьд өмнө нь хүчирхэг, шөнөөр харагч гэгддэг байсан Shendelzare-г өнөөг хүртэл түүний эгчийн үхэл нүднийх нь өмнө байнга үзэгдэн зовоож байгаа юм. Elune охиныхоо гуйлтыг зөвшөөрөн Shendelzare-г шинэ биетэй мөн үхэлтэй учирч үзсэн дайчны сүнсийг түүнчлэн нөгөө ертөнцийн хүч чадлыг ашиглах чадварыг олгожээ. Одоо Shendelzare нь айдсаас бүрэн ангижирч харуулуудын армийг манлайлж байна.
Хүч - 16 + 1.8
Авъяас - 22 + 2.35
Оюун ухаан - 15 + 1.75
Довтлох радиус 400.
Гүйх хурд 295.
SKILLS
Magic Missile
Эсрэг талын баатрыг 1.75 сек манаргаж, 325 хүчээр орно. 10 секунтэд дахин хэрэглэхэд бэлэн болох ба 140 мана зарцуулалт, 500 зайнаас байлнa.
Wave of Terror
40-н мана зарцуулаж 1400 хүртэлх зайд орж тааралдсан нэгжийн хуягийг 5-р хасна. Дахин хэрэглэх хүртэл 15сек зарцуулна.
Command Aura
900-н хүрээг хамарч 36-н бонус цохилтын хүчийг нэмнэ. Мөн танай талынханд бас орно.
Nether Swap
200-н мана зарцуулж 1200-н зайд байгаа байд Team харгалзахгүй орж тус нэгжтэй өөрийн байрыг солино. Дахин хэрэглэх хүртэл 45 сек зарцуулна.
Скилл авах дараалал.
- Level 1: Magic Missile
- Level 2: Wave of Terror
- Level 3: Wave of Terror
- Level 4: Command Aura
- Level 5: Wave of Terror
- Level 6: Nether Swap
- Level 7: Wave of Terror
- Level 8: Command Aura
- Level 9: Command Aura
- Level 10: Command Aura
- Level 11: Nether Swap
- Level 12: Stats/Magic Missile
- Level 13: Stats/Magic Missile
- Level 14: Stats/Magic Missile
- Level 15: Stats/Magic Missile
- Level 16: Nether Swap
- Level 17-25: Stats/Magic Missile
Нийлүүлэх айтем
1. Мэдээж энэ бол бидний хэлж заншсанаар чихддэг баатар. Тим болохоор эхлээд юун түрүүн гутал байх нь зүйн хэрэг гэж бодож байна.2. Инт баатар биш тул мэдээж мана багатай байна. Дахин дахин кларит пиотон аваад байх нь тохиромжгүй. Арканетай гутал бүр ч тохиромжгүй. Миний бодлоор энэ маш зөв сонголт. Хэрэгтэй үед хэрэгтэй манаг гаргаж өгөх болно.
3. За та дээрхи 2 айтемтай байхад киллийг нэг хэсэгтээ л хийчих байх. Тэгэхээр та мөнгө дажгүй л олсон байж таараа. Дараагийн айтемаар мэдээж бүх л баатарын мөрөөдөл болсон вангуард орж байгаа юм. Яагаад энэ вэ? гэж надтай маргах хүн гарах болов уу???
4. Энэ удаад гутлаа хэрхэн томруулах вэ гэсэн асуудал тулгарч байна. Би хувьдаа ингээд сонгочлоо. Ерөнхийдөө энэнд ямар гутал нийлүүлэх нь таны л сонголт. Минийхээр чихдэлт хийхэд, баатар мөшгин хөөхөд хамгийн тохирсон эд дээ.
5. Хэрвээ та вангуардыг шал дэмий үнэтэй зүйл гэж үзэж байгаа бол танд энэхүү айтемийг зөвлөж байна.
6. Заа энэ бол байх л асуудал. Мэдээж тоглолтын дунд хэсэгт танд энэхүү айтем маш их хэрэг болох нь тодорхой. Дайсны гэнтийн довтолгооноос өөрийгөө хамгаалах мөн тулаанд ороход тань зайлшгүй хэрэг болох болно.
7. Яагаад ч юм үүнийг сонгосон нь дээр юм шиг санагдлаа. Та тоглолтын төгсгөл хүртэл чихддэг баатар хэвээрээ л байх болно. Тийм болохоор Ulti-гаа холоос хийхэд мөн хурдан дахин хэрэглэхэд бэлэн болох болно.
8. Таны 2-р скилл болох Wave of Terror-тай төгс зохицоно. Wave of Terror-ний хуяг хасалт Desolator-ны хуяг хасалт... Ойлгож байгаа биздээ. Та жинхэнэ аюул учруулах болно.
За тэгээд үүнээс цааш юу нийлүүлэх нь тодорхой байхаа.(Butterfly, Manta Style, Monkey KingBar гэх мэт)













No comments:
Post a Comment