Манай блогоор зочлож байгаа танд маш их баярлалаа. Хэрвээ та видео тоглоом сонирхдог бол яг зөв газраа байна гэж хэлмээр байна. Энд сүүлийн үеийн гайхамшигт дуу дүрслэл болсон тоглоомноос эхлүүлээд хуучны хит, хүүхэд багацуулд зориулсан жижиг тоглоом бүгд бий шүү. Эндээс та ямар ч алдаагүй бүрэн бүтэн хувибар болон шахсан хувилбарын тоглоомыг монгол тайлбартайгаар хүлээн авах юм. Заа тэгээд танд амжилт хүсье!!!

Tuesday, March 1, 2011

Шинэ мэдээ

За манай блогоор ордог хүмүүстээ дуулгахад би блогоо минийх.ком-ын блогруу зөөчлөө, Хүн арай их үзэх юм болов уу гэсэн үүднээс. Гэхдээ мэдээ мэдээлэл бол хэвэндээ. За тэгээд ороод байгаарай. Танд таалагднаа!!! www.mngamerz.mon.mn

[DotA] Vengeful Spirit + Video

Эрхэм дотачдынхаа амрыг эрье. Блогтоо өнөөдрөөс эхлээд нэгэн шинэ булан нээж байна. Энэ бол баатруудын танилцуулга болон скилл, юу нийлүүлэх ёстой вэ гэдгийг товч танилцуулах юм. За тэгээд зарим про гарууд нь хараад хүн өөлөөд байваа. Бас давхар Vengeful Spirit-н нэгэн дажгүй бичлэгийг хамтатган хүргэж байна.
Танилцуулга: Mortred-ийн цус нэгтэн, урьд өмнө нь хүчирхэг, шөнөөр харагч гэгддэг байсан Shendelzare-г өнөөг хүртэл түүний эгчийн үхэл нүднийх нь өмнө байнга үзэгдэн зовоож байгаа юм. Elune охиныхоо гуйлтыг зөвшөөрөн Shendelzare-г шинэ биетэй мөн үхэлтэй учирч үзсэн дайчны сүнсийг түүнчлэн нөгөө ертөнцийн хүч чадлыг ашиглах чадварыг олгожээ. Одоо Shendelzare нь айдсаас бүрэн ангижирч харуулуудын армийг манлайлж байна.
Хүч - 16 + 1.8
Авъяас - 22 + 2.35
Оюун ухаан - 15 + 1.75

Monday, February 28, 2011

The Scourge Project: Episode 1 and 2(Skidrow)

2010 онд шинээр гарсан The Scourge Project видео тоглоом нь ерєнхийдєє Half-Life 2 тоглоомтой тєстэй бєгєєд UnrealEngine 3 технологийг тvлхvv ашиглаж одоогоор зєвхєн PC платформ дээр албан ёсоор гараад байгаа ба удахгvй шинэ vеийн консолууд болох Xbox 360, PlayStation 3 платформууд дээр гарахаар хєгжvvлэлт хийгдэж байгаа юм байна. Тоглоомд vндсэн дєрвєн гол баатрууд байх ба баатар тус бvр єєрийн гэсэн онцгой авъяас чадвар, хvч чадалтай байх бєгєєд тоглоомын зохиолын дагуу тус тусын хувийн vйл явдлуудыг єрнvvлэх болно. Тэд хамтдаа цугларснаар хєнєєлт дайснуудын эсрэг хvн тєрєлхтєний тєлєє тэмцэж тулалдана. Тоглоомыг Multiplayer горимоор тоглох нєхцєлд нийт 16 тоглогч Deathmatch, Team Deathmatch, Capture-The-Flag, Frontier Multiplayer тєрлvvдээс сонгож холбогдон тоглох боломжтой юм.

PC дээрээ хэрхэн Playstation тоглоом тоглох вэ?

pSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ажиллуулахад маш төвөгтэй, зөндөө тохиргоотой юм байна лээ. Харин pSX бол зөвхөн гарны товчлуурын тохиргоог хийчихэд л шууд тоглож болно. Ингээд emulator-аа ашиглаад хуучны гоё гоё тоглоомуудыг тоглоод байж дээ.

2010 оны шилдэгүүд...

Заа өнгөрөгч оны тухай ч гэсэн мэдээгүй хүмүүс байгаа байх гэж бодоод бас эргэн санах үүднээс энэхүү мэдээг нийтэллээ. Уг номинацийг machinima.com хэмээх видео тоглоомын албан ёсны мэдээллийн сайтаас зарласан бөгөөд ялагчдыг оны эцсээр Калифорниа мужийн Л.А хотод шалгаруулсан байна. За тэгээд олон зүйлийг нуршилгүй шилдэгүүдээ сонирхцгооё.

2 хоногийн дараа Modern Warfare 3 илчилэгдэх болно !!!

Тиймээ, энэ оны GaMeR-үүдийн хамгийн ихээр хүсэн хүлээж буй тоглоомуудын нэг гэвэл MW3 гэдэгтэй толгойгоороо мөрийцөхөд ч бэлэн байна. Яг л энэхүү эгзэгтэй агшныг тун гарамгай гэгч ашиглаж хэдхэн цагийн өмнө IW-ийн зүгээс нийт олон фенүүдийнхээ дунд сенсааци дэгдээж орхилоо. Юу вэ гэхлээр, тэгэлгүй яахав MW3-ын тухай билээ ...
Гэхдээ тэд MW3-ын тухай мэдэгдэл хийж, аль эсвэл трэйлэр гаргаж, screenshot, wallpaper-ыг нийтэд танилцуулсангүйэ. Харин энэ бүхний оронд 5 өдөр 00 цаг 00 мин 00 секундээс эхлэн хугацаа ухран тоологдох нууцлаг нэгэн цаг бүхий сайтыг нийтэд үзүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл 5 өдрийн дараа, харин яг одоо энэхүү нийтлэлийг уншиж буй та бүхний хувьд 2 өдрийн дараа буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт 2009 оны шилдгийн шилдэг MW2 цувралын дараагийн анги болох Modern Warfare 3 зарлагдах гэж байна !!!  Энэ трэйлэр, wallpaper, poster, screenshot, concept art-ын алин болохыг таашгүйэ, гэхдээ Teaser Trailer байх магадлал тун өндөр юм.

Saturday, February 26, 2011

Lost Planet: Extreme Condition

Тоглоомын гол дүр Вэйнь хэмээх залуу бөгөөд тэрээр эцгийг нь алсан "Ногоон нүд" хэмээх үл мэдэгдэх аварга биетийг устгахаар хайдаг. Тоглоомын E.D.N III хэмээх гаригийн дулааны энерги алдагдаж мөнх цаст, хүйтэн гариг болж хувирна. Тэр гариг үхсэн хүмүүс болон дэлбэрэх бодисоор дүүрсэн байдаг.
Тоглоомонд Вэйнь болон түүний эсрэг тал цасан дээрэмчид, болон нутгийн уугуул шавьж нар болох Акридуудыг оруулж өгсөн.
Тэрээр Ногоон нүдийг ухаан жолоогүй хайж явах бөгөөд нэгэн жижиг цасан дээрэмчдийн толгойлогч Юүри хэмээх хүнийг олж аварна. Түүний хамтрагч болох Лука болон түүний ах Рик нартай танилцана.
Тоглоомын ихэнх цаг дайн, тулаан дунд өрнөнө. Вэйнь хамгийн дээд тал нь зөвхөн 2 төрлийн буу авч явж даана. Вэйний үндсэн буу бол пулемёт бөгөөд мэдээж маш аймшигтай, аварга том дайснуудтай тулалдах учир machine gun, shot¬gun, пуужин харвагч зэрэг маш олон төрлийн зэвсэгүүдийг ашиглах хэрэг гарна.
Акридууд болох шавьж шиг амьтад хаанаас ч хамаагүй гарч ирэн довтолно.
Тоглоомын орчин маш хүйтэн учраас "Vital Suit" гэдэг хантааз өмсөхгүй байж болохгүй, харин энэхүү хантаазыг цасны дээрэмчдийг устгаснаар авах боломжтой.